ЗААВАР

Сургуульд элсэхэд тавигдах шаардлага:

Бакалаврын зэрэг эзэмшсэн; 2023 оны 8 сарын 7-12-ны хооронд сургалтанд тасралтгүй хамрагдахын тулд бусад ажил, сургуулиа зохицуулсан байх

Бүртгүүлэхэд шаардагдах материал: (англи хэлээр)

  1. Интернетээр асуумж бөглөх
  2. Хувийн намтарыг (CV) бэлтгэж pdf хэлбэрээр хадгалсан байх.
  3. Дэмжих захидал авах хоёр хүний холбогдох хаяг (Referee contact address) бэлдэх. Урьдчилж зөвшөөрөл авсан байх
  4. Судалгааны ажлынхаа илтгэлийн хураангуйг бэлдэх – Research Information хэсэгт оруулах
  5. Ирээдүйд хийх эрдмийн ажилд энэхүү сургалтын үзүүлэх ач холбогдлыг Application to School хэсэгт оруулна. Justification for Travel Grant хэсэгт necessary/ unnecessary аль нэгийг бичнэ.

Бүртгэлийн заавар

  1. Хурлын бүртгэлийн тухай мэдээллийг доорх хаягаар харна уу:

ibroschool.neuroscience.mn

  1. Энэ хуудсаны төгсгөлд байгаа “Apply here” гэсэн холбоос дээр дарна
  2. Шинээр вэб хуудас (https://form.jotform.com/81132545216954) нээгдэнэ.

Анхааралтай бөглөөрэй. Жишээлбэл Current Professional Address дээр эхний нүдэнд байгууллагын албан ёсны нэрийг оруулаад дараа нь гудамжны хаягаа оруулна. Publication xэсэгт хэвлүүлсэн ажлаа оруулахдаа хэрвээ PubMed, Scopus, Web of Science зэрэг олон улсын мэдээллийн санд бүртгэгдсэн сэтгүүлд хэвлүүлсэн бүтээл байвал тэрийгээ эхэнд нь оруулж бичнэ. Сэтгүүлд өгсөн, эсвэл бэлдэж байгаа ажлаа оруулах хэрэггүй. Бас дотоодын сэтгүүл, бага хурлын эмхэтгэлд хэвлүүлсэн ажлаа англиар орчуулж бичиж болно.

Бүртгүүлэхэд ямар нэгэн бэрхшээл байвал Secretariat@neuroscience.mn  хаягаар эсвэл 80251515 утсаар бидэнтэй холбогдоно уу.